Cургалтын хөтөлбөр гарлаа

БӨӨР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ II СЕМИНАР-2021

3 хоногийн хугацаа үлдлээ

Монголын нефрологийн холбооноос зохион байгуулж буй “Бөөр судлалын үндэсний II семинар” нь 2021 оны 11 дугаар сарын 12-ны өдөр онлайн болон танхимын хэлбэрээр болно. Семинарт олон улсын мэргэжилтнүүд /Өмнөд Солонгос, Япон, Хятад/ урилгаар оролцох ба Монгол улсын бөөр, диализийн эмч мэргэжилтнүүд оролцоно.

Мөн энэ өдөр John T.Daugirdas Handbook of Dialysis монгол хэл дээрх анхны хэвлэл НОМЫН БАЯР болно.

Семинарын нэр: Бөөр судлалын үндэсний II семинар - 2021

Хаана: УНТЭ-ийн 4 давхарын хурлын заал болон Online Microsoft Teams Meeting

Хэзээ: 2021/11/12 (Баасан гараг, 09:00-17:00 үргэлжлэх хугацаа - 7 цаг)

Бүртгэлийг онлайнаар явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 100 гаруй оролцогчид бүртгүүлсэн байна. Бүртгэл хийгдсэн имейл хаягаар 11 сарын 10-ны өдөр линк илгээх болно.

http://nephrology.mn/сургалтын-бүртгэл Сургалтын бүртгэл цэсэнд бүртгэл мэдээллээ бөглөн оролцох боломжтой бөгөөд зурвас хэсэгт ажлын газраа нэмж бичээрэй.

 

Хүндэтгэсэн Монголын Нефрологийн холбоо