card

 

MHX нь 2018 оны 4 дүгээр сарын 14 нд Улаанбаатар хотод УНТЭмнэлгийн байранд  анхны  хурлаа хийж байгуулагдсан. Монголын Нефрологийн Холбоо (МНХ) нь Монгол Улс дахь Бөөр Судлалын салбарыг дэлхийтэй хөл нийлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Бөөр Судлалын лавлагаа тусламж үзүүлдэг сургалт арга зүйн төв болсон УНТЭ-ийн Бөөрний Төвд байршин үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд гадаадын ижил мэргэжлийн нийгэмлэгүүдтэй идэвхитэй холбогдон Хамтарсан уулзалт семинаруудыг жил болгон тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлэх шатыг эхлүүлээд байна.

Бөөр судлалын энэхүү хүнд, хэцүү нөр их ажилд хамрагдан оролцож сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй эмч, эрдэмтэн багш, сувилагч инженер техникч, уг үйл хэргийг  дэмжигч нарыг нэгтгэн нэгэн санаа бодолтой, тэдний эрх ашгийг хамгаалах, сурч боловсрох, мэдлэг оюун ухаанаа сайжруулах, судалгаа шинжилгээ хийх өргөн бололцоог хангаж, бодлогоор  дэмжин тусалж байх үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэж Монголын Нефрологийн Холбоог байгуулсан.

Бидний үйл ажиллагааны гол зорилго нь Бөөрний эмгэгийн үеийн оношлогоо, эмчилгээг ард олондоо илүү хүртээмжтэй, чанартай, аюулгүй хүргэж байх, үр дүнг нь улам сайжруулах, энэхүү үйл  ажиллагааг зохицуулж байх  хууль эрх зүйн орчныг сайжруулахад мэргэжлийн талаас зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийхэд бодлогоор дэмжин тусалж байхад оршино. МНХолбоо нь ерөнхийлөгч, удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн тэргүүн, нарийн бичгийн дарга, хяналтын хороо, эрдэм шинжилгээ сургалт судалгаа, гадаад дотоод харилцаа хамтын ажиллагаа, мэдээлэл олон нийттэй харилцах хэсэг гэсэн дотоод зохион байгуулалттай ажилладаг ба үйл ажиллагаандаа бүх гишүүдээ жигд хамруулан оролцуулдаг.

Уг холбоонд гишүүнээр  гадаад орнуудад АУ-ны Докторын зэрэг хамгаалсан 4, өөрийн орондоо АУ-ны Магистрийн зэрэг хамгаалсан 4, Тэргүүлэх зэрэгтэй Клиникийн профессор 2, тэргүүлэх зэргийн эмч 3, ахлах зэргийн эмч 3 болон мэргэжлийн дадлага туршлага өндөртэй бусад эмч мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Гишүүдээс Олон улсын нефрологийн нийгэмлэгийн (TTS) гишүүн 10, АНУ-ын өөрний эмгэг судлалын нийгэмлэгийн гишүүн (ANA) 3, Азийн болон бусад  мэргэжлийн дагуу олон улсын нийгэмлэг  холбооны гишүүд байна.

Удирдах зөвлөл

  Холбооны ерөнхийлөгч Д. Хурцбаяр

/УНТЭ-н Бөөрний төвийн их эмч, АУ-ы магистр, Тэргүүлэх зэргийн эмч/


Холбооны нарийн бичгийн дарга Л.Од-Эрдэнэ

/УНТЭ-н Бөөрний төвийн туслах професор, АУ-ы доктор/

Холбооны нарийн бичгийн дарга А.Саруултүвшин

/УНТЭ-н Бөөрний төвийн их эмч, АУ-ы доктор/