2025 Онд зохион байгуулагдсан болон зохион байгуулагдах мэргэжлийн хурал, конференцийн мэдээлэлүүдтэй танилцаарай:
1. WORLD CONGRESS OF NEPHROLOGY - 2025
Дэлхийн өнцөг булан бүр дэх бөөрний нарийн мэргэжлийн эмч нарын чуулган буюу ISN/International Society of Nephrology/ болон БНЭУ-ын Бөөрний эмч нарын нийгэмлэг энэ оны 2-р сарын 6-9-ний хооронд БНЭУ-ын Шинэ Дели хотод зохион байгуулсан билээ. Уг чуулганаар шинэ ололт амжилтыг мэргэжилтэнгүүд хоорондоо солилцсон бөгөөд гол сэдэвүүдийг хөндвөл:
-Бөөрний эмгэгийн хяналт сайжруулах /Better Kidney Health/: Урьдчилан сэргийлэх салбарыг хөгжүүлэх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах.
-Бөөрний эмгэг ба бусад эрхтэний эмгэг /The Interconnected Kidney/: Бусад эрхтэний хүндрэл ба бөөрний эмгэгийн хамааралыг тодорхойлох.
-Бөөрний үйл ажиллагаа алдах үеийн хяналт/The Kidney Losing Function/ : Бөөр орлуулах эмчилгээ, бөөрний архаг өвчин, архаг өвчний үеийн цус багадалтын менежмент.
-Ухаалаг бөөр /The Smart Kidney/: Удамшилын эмгэгүүд, ховор өвчин эмгэгүүд, AI буюу хиймэл оюун ухаан ба бөөрний эмгэг.
зэрэг сэдэвүүдийг хөндсөн бөгөөд уг чуулганаас дүгнэхэд одоогийн анагаах ухаан дэлхийн жишгээр AI/хиймэл оюун ухааныг ашиглах талаар маш их судлагаанууд хийгдэж, зарим нь эмнэлзүйд ашиглаж эхэлсэн байна. Түүнчлэн бөөрний архаг өвчин, бөөр орлуулах эмчилгээ зэрэг нийгэм, эдийн засгийн асуудал үүсэхээс урьтаж эрт илрүүлэх нь ирээдүйд үүсэх нийгэм эдийн засгийн хүндрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэртэй бөгөөд ойрын ирээдүй эдгээр дэд салбаруудын хөгжлийг шаардах бололтой.
2. International Conference on Advances in Critical Care Nephrology (AKI & CRRT) 2025
Энэ оны 3-р сарын 3-с 6-ны өдрийн хооронд Бөөрний цочмог эмгэг ба Бөөр орлуулах тасралтгүй эмчилгээ /CRRT/ сэдвээр бөөрний эмч, эрчимт эмчилгээний эмч нар АНУ-ын Сан-Диего хотод хуралдав. Дараах 5 дэд сэдвээр хуралдсан ба уг хурлаар зарим нэг удирдамж заавруудад тусгагдаж буй шинэчлэлт, шинэ ололтууд танилцуулдсан билээ.
-Бөөрний цочмог гэмтэлийн эмгэг жам, эмнэлзүйн шинэ биомаркерууд, эмчилгээний шинэ аргууд, бөөр орлуулах эмчилгээний шинэ шийдлүүд.
-Дадлага, ажилбарууд.
-Үжил ба бөөрний цочмог гэмтэл, эмийн шинэ эмчилгээнүүд, бусад экстракорпорал эмчилгээний аргууд.
-Эмчилгээний шинэ техник, технологитой холбоотой үүсч буй асуудлууд, түүнийг шийдэх аргууд.
-Эмч мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа.
3. KSN 2025 /Beyond Challenges, Towards Healthier Kidney/
6-р сарын 19-с 22-ны хооронд БНСУ-д KSN-с зохиогдох гэж буй хурал өмнөх жилүүдийн жишгээр биднийг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна. Манай улсын эмч нарын баг уг хуралд оролцох билээ. 2024 оны ээлжит хурлаар MNA/Монголын Нефрологийн холбоо/ болон KSN/БНСУ-н Нефрологийн Холбоо/-ний хооронд хамтын ажиллагааны гэрээ үзэглэснийг дурдахад таатай байна.
4. The 23 Asian Pacific Congress of Nephrology (APCN 2025)
Оны эцэст буюу 12-р сарын 5-7 өдрүүдэд ТайПей хотод, Тайвань зохиогдох хурал нь өөрийн онцлогтой бөгөөд APCN болон TSN хамтарч зохион байгуулж байгаа билээ. Уг хурал оны отгон хурал болохын хувьд сэдэв нь бөөрний эмгэг ба ирээдүй гэх сэдвээр зохион байгуулагдах гэж байна. Хамгийн сонирхолтой нь манай улсаас оролцож буй тохиолдолд хурлын төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой болж байна.
Хурлын нэр дээрх холбоосонд дарвал уг хурлын талаар албан цахим хуудсанд зочлох боломжтой.