Үндэсний VI-р хурлын хөтөлбөр
Сайн байцгаана уу,“БӨӨР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ VI ХУРАЛ – 2025” “БӨӨРНИЙ АРХАГ ӨВЧНИЙ ЭРСДЭЛ БА МЕНЕЖМЕНТ” нэрийн дор 2025 оны 11-р сарын 22 өдөр Бямба гарагт Corporate зочид буудал,Улаанбаатар танхим, Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгааг дахин дуулгахад таатай байна.
Хөтөлбөрийг хүлээн авна уу.
Хурлын хураамжийг дараах байдлаар илгээж байна. Үүнд:
1. Хурлын бүтэн өдөр 1.5 кредитын хамт 120'000 ₮
2. Хурлын бүтэн өдөр 1.5 кредитын хамт + Оройн хүндэтгэлийн зоог 170'000 ₮
3. Хурлын 1.5 кредит ЭМХТ-д /дангаар/ 40'000 ₮
Хурлын хураамжийг 11 сарын 20 дуустал МНХолбооны дансанд Хаан банк IBN 46000500 5431042467 Монголын Нефрологийн Холбоо Гүйлгээний утга: өөрийн нэр утсыг бичиж илгээнэ үү.
МНХолбооны https://nephrology.mn/ цахим хуудаснаас хурлын мэдээллийг хүлээн авна уу.
Хурлаас ажлын 2 хоногийн өмнө ЭМХТ дэх цахим хуудсаар сургалтад хамрагдах хүсэлтээ илгээнэ үү.
Хурлын албан бичгийг та бүхний эмнэлэгт илгээх болно.
Байгууллагаар хуралд хэрхэн хамрагдах хүсэлтээ бүртгэлийн хэсэг руу утсаар мэдээлнэ үү.
Утас: 89996118, 99183694
Хүндэтгэсэн
МНХолбоо
Хурал зохион байгуулах ажлын хэсэг

