БӨӨР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ II СЕМИНАР-2021

 

БӨӨР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ II СЕМИНАР-2021

Сайн байна уу, Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монголын нефрологийн холбооноос зохион байгуулж буй “Бөөр судлалын үндэсний II семинар” нь 2021 оны 11 дугаар сарын 12-ны өдөр онлайн болон танхимын хэлбэрээр болно. Семинарт олон улсын мэргэжилтнүүд /Өмнөд Солонгос, Япон, Хятад/ урилгаар оролцох ба Монгол улсын бөөр, диализийн эмч мэргэжилтнүүд оролцоно.

Монголын нефрологийн холбоо 2017 оноос үйл ажиллагаа эхэлж, 2019 онд анхдугаар хурлаа амжилттай зохион байгуулсан. Энэхүү хурал нь 4 чиглэлээр:

1. Бөөр судлал

2. Гемодиализ

3. Хэвлийн диализ

4. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний аргуудыг гадаад болон монгол улсад буй өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлыг хамтран авч хэлэлцэх цаашдын оношлогоог сайжруулах зорилготой.

Та бүхнийг энэхүү хуралд биднийг дэмжиж оролцохыг уриалж байна.

Семинарын нэр: Бөөр судлалын үндэсний II семинар - 2021

Хаана:  УНТЭ-ийн 4 давхарын хурлын заал болон Online Zoom Webinar Meeting

Хэзээ: 2021/11/12  (Баасан  гараг, 09:00-17:00 үргэлжлэх хугацаа - 7 цаг)

Бүртгэлийг онлайнаар явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 100 гаруй оролцогчид бүртгүүлсэн байна.

Энэ семинарийн онцлог тал нь:

Өмнөд Солонгос, Япон, Хятад улсын олон жилийн салбартаа танигдсан, нефрологи, диализийн мэргэжилтнүүд арвин туршлага, мэдлэгээ хуваалцах болно.

АШУҮИС-ийн нефрологи судлалын профессор Х.Гэлэгжамц болон Т.Ариунаа нар илтгэл хэлэлцүүлнэ.

Семинарийн илтгэлүүд МОНГОЛ хэл дээр хадмал орчуулгатай хүрнэ.

Орон нутгийн эмч нарт зориулан онлайн семинар учир хаана ч байсан оролцох боломжтой.

Семинарийн дараа сургалтын материалуудыг ном болгон тараахаас гадна EBook хэлбэрээр тараагдах болно.

Лекцийн үеэр асуух асуултаа мэргэжилтнүүдээс тодруулж хариулт авах боломжтой.

Сургалтын бүртгэл цэсэнд бүртгэл мэдээллээ бөглөн оролцох боломжтой бөгөөд зурвас хэсэгт ажлын газраа нэмж бичээрэй

Хүндэтгэсэн Монголын Нефрологийн холбоо

Холбоо барих утас: 99074226, 99176535