БӨӨР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ II СЕМИНАР-2021

 

Та бүхэн бүтээлээ илгээнэ үү

Монголын Улсын Бөөр судлалын салбарт уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн Монголын Бөөр судлалын эмч нарын семинарыг 2020 оноос Монголын Нефрологийн Холбоо нь үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Монголын Нефрологийн Холбооноос зохион байгуулж буй “Бөөр судлалын үндэсний семинар II – 2021”  нь 2021 оны 11 сарын 12 өдөр  явагдах тул та бүхнийг 2021 оны 11 сарын 01 өдрийг дуустал эрдэм шинжилгээний өгүүлэл, эмнэлзүйн тохиолдлын танилцуулга, хэвлэлийн тоймыг [email protected] имэйл хаяг руу илгээнэ үү.

 

Энэхүү семинар нь  2021 оны 11 сарын 12 өдөр цахим хэлбэрээр явагдах ба бүтээл ирсэний дараа аман хэлбэрээр тавигдах бүтээлийг шалгаруулан зарлаж, цахим хурлаар хэлэлцүүлэх болно.