card
/

Харилцагчид

Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Мэндчилгээ

Монголын Нефрологийн Холбооны эрхэм гишүүдээ

 

Бид энэхүү сайтыг холбооны нийт гишүүд бөөрний эмч, сувилагч, инженер техникийн ажилтан, эрдэмтэн багш нартайгаа туршлага мэдлэгээ хуваалцаж хамтран ажиллаж бөөрний өвчнөөр өвчилсөн хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээ, эмчилгээний чанар, үр дүнг сайжруулахад тус дэм болох зорилгоор ажиллуулж байна. Үүний тулд бид эмч, сувилагч нартаа тасралтгүй боловсрол олгох боломжийг  нэмэгдүүлж бөөр судлалын хөгжил дэвшлээс аль болох хоцролгүй өөрийн үйл ажилгаанд нэвтрүүлэн ажиллахыг  зорих болно.

Нефрологын салбарт эрдэм шинжилгээ, судалгааг идэвхтэй дэмжиж эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулж сэтгүүл гарган эмнэлзүйн судалгааг өргөжүүлж олон улсын бусад нийгэмлэгүүдтэй тогтоосон хамтын ажилгаагаа улам өргөжүүлэн гадаадын мэргэжил нэгт нөхдөөсөө их зүйлийг сурч түүнийгээ өөрийн орны бөөрний өвчнөөр шаналж буй өвчтөнүүдийн эмчилгээ үйлчилгээг сайжруулахад үр дүнтэй ашиглахад зориулна. Үүний зэрэгцээ бөөрний өвчин түүнээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний талаар ард иргэддээ сурталчлан таниулахыг хичээн ажилна. Бид хамтдаа бөөрний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд цаашид амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Үүнд манай холбооны гишүүд та бүхний идэвхитэй оролцоо дэмжлэг чин сэтгэл юунаас илүү чухал юм.

 

Хүндэтгэсэн

Д.Хурцбаяр

МНХ-ны ерөнхийлөгч

Ерөнхийлөгчийн мэндчилгээ